Ардчилсан намынхан хурлаа хийж дууслаа. Тодорхой хэлбэл, тус намын Улс төрийн зөвлөл дөнгөж сая хуралдаж дууссан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус намаас УИХ-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байсан. Тэгвэл тус намын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтийг эс хүлээн зөвшөөрчээ. Харин тус зөвлөлийн шийдвэрээр намын жагсаалтыг намын дарга Л.Гантөмөр тэргүүлэх бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа хоёрдугаарт жагсаажээ. Намын жагсаалтын нэрсийг одоо ҮБХ-ны хуралд танилцуулж, олонхын саналаар шийдвэрлэх аж.