Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Пүрэв гаригаас эхлүүлсэн байсан завсарлагаа өнөөдрөөс цуцалжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд өнөөдөр надаас албан ёсоор уучлал гуйсан. Намайг үг даадаггүй гэх юм. Би даах юм аа даана. Даахгүй юм аа даахгүй. Гүтгэлэг бол дозтой. Хэмжээ хязгаартай. Би төсөв эсэргүүцэж, түүнийхээ хариуд гүтгүүлсэн. Гэхдээ би зүгээр өнгөрөөсөн. Энэ удаа 10 дахь хоногтоо үргэлжилж буй гүтгэлэг миний үр хүүхэд рүү орсон. Зургийг нь дэлгэсэн. Тиймээс би Тагнуулын байгууллагад хандана. Бид үгээ хэлэхгүй бол хэн энэ Засгийг үнэнчээр шүүмжлэх юм бэ. Буруу зүйлд нүд хурц байх нь зүйн хэрэг гэж үзэж байна" гэлээ.