 Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон өнгөрсөн сарын 24-31-нд хангай, говь, баруун, зүүн бүсийн хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн эрхийг хангаж буй, эсэхийг хянаж, ажиглалт хийсэн байна. Энэ талаараа өчигдөр танилцуулав. Өнгөрсөн сарын 24-27- нд Өвөрхангай аймагт зохион байгуулсан Анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн-Даншиг наадмын хүрээнд болсон хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 834 морийг давхардсан тоогоор 592 хүүхэд унаж хурдлуулсан байна. Уралдааны явцад 22 хүүхэд мориноос унажээ. Үүнээс долоон хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нарийн шинжилгээнд хамруулж, тусламж үзүүлсэн гэнэ. Мөн өнгөрсөн сарын 28-31-нд Дорноговь аймагт зохион байгуулсан Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадмын хурдан морины уралдаанд 10 хүүхэд унаж гэмтжээ. Тэгвэл өнгөрсөн сарын 28-30-нд Увс аймгийн 100 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины уралдаанд нийт 700 гаруй морийг 276 уралдаанч хүүхэд унаж уралдсан гэнэ. Уралдааны үеэр долоон хүүхэд мориноос унажээ. Харин Зүүн бүсийн хурдан морины уралдаанд 625 хурдан хүлгийг унаж уралдсан 268 хүүхдээс 12 нь мориноос унаж, дөрөв нь гэмтсэн байна. Тэдний гурав нь хөнгөн бэртэл авсан бол нэг хүүхдийн хөл хугарч, орон нутгийнхаа эмнэлэгт эмчлүүлж буй аж.

Түүнчлэн найман нас хүрээгүй хүүхдийг уралдаанд бүртгүүлэхээр оролдсон, бүртгэлийн үнэн зөв, эсэх нь эргэлзээтэй, хамгаалалтын хувцас нь стандартын шаардлага хангаагүй, малгай, гутал дутуу, тохирохгүй хэмжээтэй, ихэвчлэн пүүз, богино түрийтэй гуталтай уралдсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна. Хүүхдийн биед болон морины дэл, сүүлэнд богино холбоо ашиглахаар бэхлэн нуусан, ташуур нь хэт урт, морины аманд хийхээр бэлтгэсэн тариуртай шар тос, шүгэл зэргийг биедээ авч явсныг илрүүлжээ. Үүний зэрэгцээ сайн жишиг ч байсныг тус комиссынхон дурдсан. Тухайлбал, Хэнтий, Дундговь, Увсад уралдааны замыг өмнө нь засаж, тэгшилж, услан хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна. Гэсэн ч зарим аймаг, сум уралдааны замыг буруу сонгож, жалга, гуу хөндлөн давуулан уралдуулах, үлийн нүхийг бөглөх арга хэмжээ аваагүй байжээ.
Иймд цаашид уралдаанч хүүхэд бүрийг ID бүртгэлтэй болгох, бүртгэлийн цахим программыг хөгжүүлэх, тоон мэдээлэлд анализ хийх, хүүхдүүдийг уралдааны өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, сургууль завсардсан багачуудыг тусгайлан бүртгэж, харьяа боловсролын байгууллагад шилжүүлэх, бүртгэх хэсэгт сүүдрэвч байрлуулах, хүссэн үедээ цэвэр ус уух нөхцөлөөр хангах шаардлагатайг ХЭҮК-ынхон онцолсон юм.
Ч.Болор