АНУ-ын ТТГ-ын ажилтнууд Аль Каида бүлэглэл тус улсын нутаг дэвсгэрт томоохон хэмжээний халдлагуудыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухай баттай мэдээлэл олжээ. Алан хядах Аль Каида бүлэглэл нийслэл Вашингтон, Нью-Йорк бусад томоохон хотуудад дэлбэрэлтүүдийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Тус бүлэглэл 2000 онд АНУ-ын тэнгисийн цэргийн “Коул” хөлөг онгоцыг дэлбэлснийхээ дараа жил онгоц барьцаалан “Есдүгээр сарын 11-ний” аймшигт халдлагыг хийж байсан билээ.