Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.
Энэхүү арга хэмжээ (“The Lyric’s Oscars”) нь Италийн Дуурь, симфони хөгжмийн холбоод ба сангуудын холбоо-ны ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд Verona per l’Arena Foundation болон АНЭУ-д төвтэй Finservice FZ LLC компани хамтран зохион байгуулсан аж.

Мөн уг арга хэмжээ нь ЮНЕСКО-гоор “дэлхийн соёлын өв” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн дуурийн урлагийг дэлхий дахинд сурталчлахад чухал хувь нэмэр оруулдаг байна. International Opera Awards нь дуурийн ертөнцийн гол уран бүтээлчдийг шагнадаг цорын ганц, жинхэнэ, онцгой, бие даасан арга хэмжээ юм.
Ийнхүү түүний дуулсан дэлхийд алдартай зарим тайзыг танилцуулъя
- 2009 он. Уран бүтээлийн гараа УДБЭТ
- 2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан
- 2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн байр
- 2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
- 2016 оны тавдугаар сар. Анхны бие даасан тоглолт "Энхбатын Амартүвшин"
- 2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
- 2017 оны долдугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
- 2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ
- 2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
- 2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт
- 2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д