Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт ХБНГУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Улаанбаатар хотын Буянт-Ухаагаас хөөрсөн хөлөг Москва хотын “Шерметьево” нисэх онгоцны буудалд түр саатаад Берлинийг зорьсон юм. Тэнгэрээс харахад Монгол, Орос, Германд хавар цаг хэдийнэ ирсэн байв. Ерөнхийлөгч Москвад түр буугаад мордлоо.
ХБНГУын хилийг давахуйд дуунаас хурдан байлдааны дөрвөн нисэх онгоц биднийг дагалдсан. Тэр цагаас л германчууд эр хэм зочноо хэрхэн хүндэтгэл тэй угтан авдгийг мэдэрсэн. Дуунаас хурдан байлдаа ны онгоц бидний суусан онгоцыг Берлиний “Тегель” олон улсын нисэх онгоцны буудал хүртэл дагалдав. Тэнд буухад хүндэт харуул жагсаж байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хатагтай Х.Болормаа нарыг онгоцноосоо гарч ирэхэд биднийг дагалдан ниссэн дөрвөн онгоц “бид үүргээ гүйцэтгэлээ” гэдгээ тэнгэрт илтгээд цагаан зам татуулан одох нь “Танд сайхан айлчлахыг хүсэн ерөөе” хэмээн хэлэх мэт. Төдөлгүй тэнгэрт ёслолын буудлага нүргэлж, Төрийн тэргүүнийг гэргийн хамт онгоцноос бууж ирэхүйд ХБНГУ-ын цэргийн хүндэт харуул жагссан байлаа. Монгол Улсын Ерөн хийл өгчийн суусан цуваа Берлин хотын төв гудмаар явж Бранденбургийн хаалгаар тойроход Берлин хотын жирийн иргэд түүнийг гүн хүндэтгэлтэйгээр угтан авч байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийн хамт Бранденбургийн хаалгатай бараг залгаа “Адлон” зочид буудалд буусан. Түүний албан ёсны айлчлал ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзсанаар эхэлсэн билээ. Ерөнхийлөгчийг гэргийн хамт “Бэллвю” өрөөнд ирэхэд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаук эхнэрийн хамт тэд нийг ордныхоо үүдэнд хүлээн авлаа. Ерөнхийлөгчийг ХБНГУ-д айлчлахын өмнөхөн тэрбээр улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон байв. 72 настай ч мань эр нэлээд шуурхай нэгэн бололтой.
Манай Ерөнхийлөгчийг хүлээн авахаасаа өмнө тэрбээр БНПАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн байлаа. Түүний талаар Германы хэвлэлд янз бүрийн мэдээ гарсан ч манай Ерөнхийлөгчийг анхлан айлчлахад тэр шуугиан аяндаа намдсан нь герман хүмүүс монголчуудад хэрхэн ханддагийг илтгэх мэт. Хоёр орны ерөнхийлөгч гэргий нарын хамт “Бэллвю” өргөө рүү орлоо. Ц.Элбэгдорж хүндэт зочны дэвтэрт сэтгэгдэл, гарын үсгээ үлдээгээд өрг өөний цэцэрлэгт хүрээлэнд орж ирэхэд хоёр орны далбааг мандуулан хүндэт харуул жагссан байв. Ерөнхийлөгч маань хүндэтгэлийн ёслолд оролцсоныхоо дараа тус ордонд Ерөнхийлөгчийг угтахаар орж ирсэн иргэдтэй уулзаад авав. Эхний энэ үйл явдалд монголчууд хүүхдээ дагуулан ирсэн байснаас харахад монгол хүн Төрийн тэргүүнтэйгээ уулзах сонирхол хэчнээн их байсныг илтгэх мэт санагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германы Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Пруссийн соёлын өв сангийн байранд ирж монголч эрдэмтэдтэй уулзсан юм. Энэхүү уулзалтад Монгол Улсын хэл, соёлын талаар ихээхэн судалгаа хийсэн эрдэмтэд оролцов. Тэдний дунд одоогоос 30-аад жилийн өмнө МУИС-д сурч байсан монголч эрдэмтэн Корре Шөнг сууж байх юм. Тэрбээр Монголын оюутнуудтай хамт МУИС-ийн оюутны нэгдүгээр байранд амьдарч байсан нь санаанд орлоо. Монголч эрдэмтэд эрдэм шинжилгээний ажлынхаа тухай ярихын зэрэгцээ Монголтой хамтран ажиллах талаар өөрсдийн санаа бодлоо Ерөнхийлөгчид илэн далангүй ярьж байсан. Пруссийн Соё- лын өв сангийн ерөнхийлөгч Х.Пранцингер “Германы археологийн хүрээлэн, Бонн хотын их сургуулийн түүхийн хүрээлэн хамтран Монголын эртний нийслэл Хархоринд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн судалгаа археологийн судалгаа болж өргөжсөн. Тиймээс бид Германы археологийн хүрээлэнд Монголын залуу археологичдыг сургаж, дад лагажуулахад бэлэн байна. Боннын Их сургуулийн Монгол судлалын тэнхмийг дэмжиж байгаад танд талархаж байна” гэж ярьсан юм.
.jpg)
Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төвд, Монгол судлалын тэнхим нь 1883 оноос судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд их зохиолч Д.Нацагдорж, “Монголын нууц товчоо”-г монгол хэлнээс герман хэлэнд хөрвүүлсэн Хениш нар энд сурч байсан байна. Яагаад ч юм бэ Гер маны монголч эрдэмтэд цуг ласан тэрхэн мөчид Д.Нацагдоржийн … Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо Хязгааргүй огторгуйн дунд зугаалагч олон улаан оч оо…” гэсэн мөрүүд юуны учир төрснийг ойлгох мэт санагдсан. Энэхүү уулзалтын үеэр эрдэмтэд Германд гарч буй хэмнэлтийн бодлогод монгол судлалын асуудал өртөх вий гэж болгоомжилж байгаагаа хэлээд авсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Боннын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн нэг ажлыг 10 жилээр сунгахад дэмжлэг үзүүлэх, монгол судлалын ангийн нэг оюутанд Монголд ирж судалгааны ажлаа үргэлжлүүлэх нэг жилийн тэтгэлгийг олгоод гарсан юм. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Холбооны канцлерийн Тамгын газар буулаа. Түүнийг Холбооны канцлер хатагтай А.Меркель хүлээн авсан юм. Тэд уулзалтынхаа дараа сэтгүүлчидтэй уулзсан. Хатагтай А.Меркель “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид хоёр хуучны танилууд. Монгол Улсын ардчиллыг бэхжүүлж байгаагаа нэгэн чухал үйл явдлаар баталгаажууллаа. Тэр бол Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар цаазаар авах ялыг халсан явдал.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү айлчлалынхаа үеэр Хамбург, Дюссельдорф хотуудад зочилж байгаад сэтгэл хангалуун байна. Батлан хамгаалах салбар бол бидний харилцааны чухал салбар. Энхийг сахиу лах ажиллагаанд бид хамтран үүрэг гүйцэтгэсэн байна. Монголчууд энэ үүргээ нэр төртэй биелүүлж байна” гэж хэлсэн юм. Ц.Элбэгдорж энд хэлсэн үгэндээ “Монгол Улс бол 1990-ээд онд бүс нутагтаа гарч ирсэн хамгийн анхны ардчилсан орон. Тэр хүнд үед хамгийн их тусалсан орны нэг нь Герман улс. Өнөөдөр би Ерөнхийлөгч Ё.Гауктай халуун дотноор ярилцсан. Бид Герман улсыг Европын холбоон дахь хамгийн найдвартай түнш гэж үздэг” гэлээ. Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дайн болон бурангуй дэглэмд хохирогчдын гэгээн дурсгалд зориулсан “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөсөн юм. Настай буурал ээж үрээ тэврэн суугаа эх хүний барималд тэрбээр цэцэг өргөсний дараа гэнэт их устай бороо шаагин орлоо. Яагаад ч юм бэ дайны их хөлд дарагдсан газрыг санагдуулам энэ цогцолборын орой цоорхой юмсанж.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хаа сайгүй бага зэргийн бороо орж байсан ч энэхүү бороо эх хүнд хайртай монголчуудад ер бусын сэтгэгдэл төрүүлсэн юм. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Бранденбургийн хаалгыг зорьсон бөгөөд Берлин хотын дарга К.Вовэрайтын хамт хэсэг газрыг алхан туулж, хаалгаар нэвт гарсан юм. Тэрбээр маргааш өдөр нь Райхстагийн байранд ирсэн бөгөөд Бундестагийн дэд ерөнхийлөгч Э.Освальд түүнийг угтаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бундестагийн танхимд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Хүн бүр эрх чөлөөтэй байх ёстой гэдэгт би итгэдэг. Гэвч эрх чөлөөт амьдрал бол амар хялбар зам биш гэдгийг бид мэднэ. “Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж Чингис хаан хэлсэн юм. Дэлхийд хоёр дахь социалист улс болж гарч ирсэн тэр системийг өөрчлөхөд эрсдэлтэй, хэцүү байлаа. Түүнийг монголчууд хийж чадсан. Харин шинэ, ардчилсан, шударга нийгмийг бүтээн байгуулах үйл явц өнөөдөр ч гэсэн Монгол Улсад хүнд хэцүү сорилтуудтай тулгарсаар байна. Эндээс долоон мянган километрийн алсад Лайпцигийн даваа гаригийн жагсаалуудтай зэрэг шахам, 1989 оны сүүлчээр тэсгим хүйтэн өвөл шинэ хаврыг угтаж өрнөсөн Монголын ардчилсан хөдөлгөөн манай бүс нутагт хосгүй амжилтад хүрснийг энд тэмдэглэе.
Монголчууд хуучныг өөрчилж шинийг бүтээх ардчилсан хувьсгалаа тайван замаар, нэг ч хүний хацар шалбалахгүйгээр хийж чадсан. Улс төр, эдийн засгийн иж бүрэн өөрчлөлтийг нэгэн зэрэг хийх хэцүү замыг бас сонгосон. Ийм сонголтыг тэр бүр Азийн улс орнууд хийж зүрхлээгүй, бас чадаагүй. Өнөөдөр Монгол Улс Европ тивийн зүүн эргээс Япон тэнгис хүртэлх уудам бүс нутагт сүүлийн 20 гаруй жил төлөвшин тогтсон улс төр, эдийн засаг, иргэний нийгмийн хамгийн чөлөөт тогтолцоог бүтээж чадсан. ХБНГУ бол Монгол Улсад хамгийн их тусламж үзүүлсэн тэргүүлэх хоёр орны нэг. Монголд хандивлагчдын бү- лэг үүсгэх санаачилга гаргагчдын нэг нь Германы Засгийн газар байсан юм. Том заануудын хооронд эрх чө лөөг эрхэмлэгч цагаан унага хөл дээрээ тэнцэж босоход та бүхний дэмжлэг чухал байсан. Монголд улс төрийн нээлттэй, ардчилсан, эрх зүйт, иргэний шинэ тогтолцоог бүрдүүлэхэд Герман улс хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол манай ард түмний шинэ сонголтын хувьд үнэхээр хосгүй, үнэлж баршгүй тус дэмжлэг болсон юм шүү. Монголчууд хүний тусыг мартдаггүй ард түмэн.
2011 оны 10 дугаар сард эрхэмсэг хатагтай Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерын хувьд Монгол Улсад анх удаа айлчилсан. Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад нөлөөлсөн тэр түү- хэн айлчлалын үеэр бид олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Түүний дотор манай хоёр орон ашигт малтмал олборлох, боловсруулах, аж үйлд вэр технологийн салбарт хамт ран ажиллах стратегийн түнш лэл тогтоож, гэрээ байгуулсан. Тэр үед Европын санхүүгийн хямрал тойрсон асуудлууд ид оволзож байсан. Холбооны Канцлерын цагаа олсон, маш өндөр агуулгатай айлчлалын үеэр би хатагтай Меркелээс “Бид танд яаж туслах вэ?” гэж асуусан. Канцлер тайвнаар “хамтран ажиллаж” гэж хариулсан. Бид германчууд та бүхэнтэй хамтран ажиллах гэж ирлээ. Wir sind da, aber mit friedlichen Absichten гэж германаар хэлэхэд түүний үгийг нижигнэтэл алга ташин угтсан юм…
Үргэлжлэл дараагийн дугаарт
Б.НАЦАГДОРЖ