Хоёр туулай хөөсөн анчин хоосон хо цорд гийн үлгэр бий. Үүн лугаа энэ жилийн сонгууль улстөрчдийг төдийгүй сонгогчдыг ч барьц алдуулж мэдэхээр байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэ чилсэнтэй холбоотойгоор холимог тог толцоогоор монголчууд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно. Сонгогчид мажоритар, пропорционалийнхаа учрыг ухаж, улс төрч дийн хутгасан холимог хуургыг хаанаас нь яаж халбагадахаа ч ойлгож ам жаагүй байна. Хууль батлагдаад дөрвөн сар өнгөрлөө. Гэвч шинэ хуулийн сурталчилгаа нэр дэвшигчдийн PR-д дарагдаад сонгогч түмэн учраа мэдэхээ болив. Гэтэл төрөө сонгох эрхээ эдлэх сонгогчдод хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Ирэх зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр УИХ-ын сонгууль болох учиртай. Магадгүй 29-ний өдөр буюу баасан гаригт энэ өдөр тохиох байх. Ямар ч байсан нам бүрээс нэр дэвшсэн 48 хүн, намыг сонгож дугуйлаад, үлдсэн 28 нь намынхаа жагсаалтаар парламентад орж ирэх юм гэсэн. Зарим улст өрчид намыг нь дугуйлаад, дээр нь 2-3 хүн дугуйлаад л болох юманд толгой эргээд байх шаардлагагүй хэмээн мэдэмхийрч буй. Гэтэл үнэндээ өмнөх сонгуулиудад 2-3 нэр дэвшигчийг дугуйлах гэж тархи толгой нь эргэж, буруу, зөв санал өгч байсан хүмүүст энэ удаагийн сонгууль тийм амархан, ардчилсан байж чадах уу?
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн хэлснээр бол УИХ-ын сонгуу лиар на мыг нь, дээр нь 2-3 хүн дугуйлна. Орон нутгийн сонгуулиар бол аймгийн ИТХын гурван хүн, сумын ИТХ-ын гурван хүн гээд зургаан хүн ду гуйлна. Нэг сонгогч нийт дээ 10-11 удаа “дугуйлах” юм гэсэн. Энэ тийм амархан биш ээ, сонгогчдод. Яагаад гэвэл, тэд бинго тоглоогүй. Ирэх дөрвөн жилд хоолтой, хоолгүй байхаа үзэгний үзүүрээр шийдэж байгаа учраас гортиг эргэхтэй адил хялбараар дугуйлах ёсгүй. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ямар ч байсан 10-аад нам өрсөлдөх прогноз бий. Хамгийн багаар тооцоход нам бүрээс 48 мандатад нэр дэвш үүлнэ гэвэл 480 хүн саналын хуудсанд бичигдэнэ. Бас дээрээс нь 10 намыг дугуйлна. Хоёр мандаттай ганцхан тойргоор жишээ татъя. Нам тус бүрээс дэвших хоёр хүн, нийлээд 20 нэр дэвшигчээс хоёрыг нь л дугуйлна. Сонгогчид 20 нэр дэв шигч дотроо будилна, төөрнө. За тэгээд дараа нь на мыг нь дугуйлна. Хамгийн багаар бодоход нэг сонгогч эргэлзээ тээнэгэлзээгээ арилгахад 5-10 минут болох байх. Нэг тойрог дунджаар 80 мянган сонгогчтой гэж бодоход орой 22.00 цаг гэхэд сонгогчид саналаа өгч амжих уу. Яаруу сандруу нэг юм хоёр яс саллаа гэхэд сонголтондоо сэтгэл хангалуун, итгэлтэй үлдэх үү? Энэ бол зөвхөн УИХ-ын сонгуульд сонгогчдын санал өгөх ерөнхий процедур.
Үүнтэй зэрэгцээд Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бас хамтад нь сонгохыг “тулгаад” байгаа. УИХ, орон нутгийн сон гуулийг нэг өдөр хамтад нь явуулснаар зардал мөнгө хэмнэх, хугацаа хожих зэрэг сайн талтай хэмээн ярьж буй. Гэтэл үнэндээ эрхэм гишүүд өөрсдөдөө сонгогч бидний хувьд шал дэмий гэж үздэг тэрбум тэрбум төгрөгийг хуваарилж, татвар төлөгч бидний халаасыг суйлахдаа улсын мөнгийг хайрладаггүй, харамладаггүй. Тэгсэн атлаа дөрвөн жилд ганц удаа олддог төрөө сонгох иргэдийн ганц боломжийг хангахдаа ийнхүү хэмнэлт хийхийг шаардаж буй нь шударга гэж үү?
Уг нь тэд “Долоодугаар сарын 1”-ний хэргийг дахин давтахг үйн тулд сонгогчдыг саналаа шударгаар, үнэн зөвөөр, бас тайван өгөх боломжоор нь хангах ёстой. Гэтэл ийнхүү “бөөндөх” гээд байгаа нь “бушуу туулай борвиндоо ....” гэгч болох вий. Өчигдөр УИХ-ын хаврын чуулган эхэлсэн. Энэ чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудлын нэг нь УИХ, Орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах эсэх тухай. УИХ дахь АН, МАНын бүлгийнхний байр суурь зөрүүтэй байгаа. АН-ынхан хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь зүйтэй гэж үзэж буй бол МАН энэ удаадаа салгаж явуулах зөв гэсэн байр суурь баримталж байна. Хамтарсан Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн ч нэгд сэн зөв шилцөлд хүрч ча даа гүй. Али наар нь ч явуулахаар бол сон сонгуулийн бэлт гэлийг хан гах хугацаа давчуу үлдсэн.
Тиймээс энэ жи лийн сонгуулийг УИХ, Орон нутгийн сонгуу лийн шинэ, хуучин хуулийг хооронд нь хольж хутган бантан болгох за маар явуулж, энэ удаадаа аргалж мэдэхээр байна. Урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулиа шинэ хуулиар нь явуулдгаараа явуулаад, харин Орон нутгийн хур лын сонгуулийг хоёр ху вааж явуулъя гэсэн яриа байна. Энэ хувилбараар бол ирэх зургаадугаар сард аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хам тад нь эхний ээлжинд явуулах бололтой. Харин намар нь сум, дүүргийнхийг нь сонгох юм даг уу даа. Энэ нь АН, МАНынхны хувьд “хонь бүрэн чоно цатгалан” гэгчийн хувилбар юм. Гэхдээ үүнээс болоод УИХ болон Орон нутгийн сонгуулийн хуулийн хэд хэдэн заалт зөрчигдөх асуудал үү сэж мэднэ. Учир нь энэ хоёр сон гуулийн санал авах өдөр нэг нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ням гаригт, нөгөөх нь мөн сарын сүүлийн долоо хоногийн аж лын нэг өдөр байхаар тус ту сын хуульд заасан.
Тэ гэхээр хоёр, гурав байтугай өдрийн зөрүү гарч буй. Орон нут гийн сон гуулийн хуулиа ба римталбал, зургаадугаар са рын сүүлийн ха гасын ням гариг 24-ний өдөр тохиож буй. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр нь сүүлийн долоо хоногийн аж лын өдөр буюу зургаадугаар сарын 29-нд таарчээ. Ядаж байхад зургаадугаар сар 30 хоногтой. Тэр нь хагас сайн өдөр. Орон нутгийн сонгуулийг хоёр хувааж явуулсан тохиол долд нутгийн өөрөө удир дах “парламент” нэг хэсэг тээ л шинэ, хуучин гэх хоёр төлөөлөлтэйгөөр үйл ажил лагаа явуулах болно. Энэ нь ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа дөр вөн жил байна гэсэн Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн заалттай зөрчилдөж буй. Тиймээс 2008 онд сонгогдсон аймаг, нийслэлийн төлөөлөг чид хугацаанаасаа дөрвөн сарын өмнө “огцрох” болж таарна. Энэ мэт үл ойлголц лоос болж нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажил ла гаанд завхрал, үл ойлголцол үүсэж мэдэх юм. Орон нутгийн хурлын 2008 оны сонгуулийн дүнгээс харахад аймаг, нийслэлийн ИТХын нийт 698 мандатад 1641 нэр дэвшигч өрсөлдөж байжээ. Харин сум, дүүргийнхэд 6962 мандатын төлөө 14917, нийт 16558 хүн нэр дэвшиж байжээ. Харин энэ жилийнхэд урьдчилсан байдлаар хамгийн багаар 3-5 хүн нэр дэвшинэ гэвэл 25 орчим мянган хүн өрсөлдөх тооцоо бий.
Тухайлбал, 21 аймгийн ИТХ-ын 31 суудал, нийслэлийн ИТХ-ын 45 сууд лын төлөө таван хүн нэр дэвш вэл нийт 3380 хүн өрсөлд өнө. Харин сумын ИТХ-ын 21 суудлын төлөө гурван хүн өрсөлдвөл 330 суманд 20790, нийслэлийн есөн дүүргийн 25 суудлын төлөө мөн таван хүн нэр дэвшвэл нийлээд 21915 нэр дэвшигч өрсөлдөх болж бай гаа юм. Энэ бол хамгийн багаар хийсэн тооцоо. Үүн дээр УИХ-ын сонгуулийн 48 мандатын төлөө өрсөлдөх 500 орчим нэр дэвшигч болон улс төрийн хүч н үүдийг нэмбэл нийт 25 орчим мянган нэр дэвшигч, 10 гаруй субъектийн төлөө өгсөн сонгогчдын са налыг тоолох “үү рэг” автомат ма шинд ног дож байна. СЕХ-ны тооцоолсноор зөвх өн УИХ-ын сонгуулийн хо - роодод нийт 13-15 мянга орчим хүн ажиллах ажээ. Хоёр сонгуулийг хамтад нь явуул бал энэ тоо дахин нэмэгдэнэ. Тэд зөвхөн зохион байгуулалтын л ажил хийнэ. Харин саналыг нь машин тоолно. Гэхдээ энэ машин хоёр сонгууль зэрэг болсон то хиолдолд сон гуулийн 3-5 төрлийн саналын хууд сыг ун шиж, тоолж, үнэн зөв дүгнэж ча дах бо лов уу. Ачаал лаа дийлэлг үй “тархи” нь гац чих вал яах вэ.
Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 20.00 цагт дуусгахаар хуульд заасан нь УИХ-ын сонгуулийн хуулийн хугацаатай зөр чилд өж бай гаа юм. Энэ мэт чилэн эргэлзээ тэй бай длаас үүс сэн хуулийн цоорхой, ха риуцлагыг нь хэн хү лээх вэ? УИХ-ын гиш үүд үү, хан ган ний лүүлсэн компани нь уу? Сонгуулийн систем нь шинэ, хамгийн чухал үүрэгтэй санал тоолох машин нь ч бас шинэ. Сонгогчид нь турш - лагагүй бас мэ дээлэл муу тай. Ийм үед шударга, маа паанг үй сонгууль болж ча дах уу. Сонгууль гэдэг өр сөл дөөн юм болохоор уна сан нэр дэв шигчид шалтаг мун дахгүй. Харин тэр цагт яах вэ. “До лоодугаар сарын 1”-ний хэрэг уламжлал болох юм биш биз.