Хөшөө барих хүсэл, хөрөнгө мөнгө нь хангалттай байсан ч сайн сэтгэхгүй бол олны доог болох тохиолдол их хэмээн Foreign Policy сэтгүүл бичиж байна. Тус сэтгүүлийн судлаачид дэлхий тойрч аялан, олны доог болсон хөшөө дурсгалыг цуглуулсан ба харамсалтай нь манай Чингис хааны морьтой хөшөө багтсан байх аж. Тэд манай хөшөөний талаар зэвэрдэггүй гангаар бүтээсэн энэ хөшөө 250 метр өндөртэй. Чингис хааныг Монголд хэчнээн шүтдэг гээд ийм том хөшөө бариад яах билээ. Тэр ч байтугай жуулчид хэрэв хүсвэл цахилгаан шатаар Чингис хааны толгойд очиж болно хэмээн дооглосон байна.
Уг таагүй чансаанд Сербийн Холливуд, Гүржийн Гори дахь Сталины хөшөө, Ираны Боливарын хөшөө багтжээ. Мөн дэлхийд хамгийн анх гахайн ханиад туссан жаал хүүгийн хөшөөг төрсөн тосгонд нь барьсан нь гоо сайхны мэдрэмж алга гэсэн шүүмжлэлд өртсөн байна. Эдгар Хернандес хэмээх энэ хүү гайт ханиадаар өвчлөөд амьд үлдсэнийг тосгоныхон нь ихэд бэлэгшээсэн юм байх. Сербчууд Холливудаар өвчилсөн улсууд гэнэ. Тэнд Саманта Фокс, Брюс Ли, Жонни Депп, Сталлоне нарын дурсгал байдаг нь жуулчдын инээдийг хүргэдэг аж.
М.СУГАРАА