Кремлийн хэвлэлийн алба албан ёсныхоо сайтад Оросын дээд зиндааны түшмэд, тэдний гэр бүлийнхний 2009 оны хөрөнгө, орлогын тухай мэдээг нийтэлжээ. Тухайн баримтаас үзвэл Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн орлого 300 мян ган рубль байсан байна.
Энэчлэн Ерөнхий сайд Владимир Путин дөрвөн сая орчим рублийн орлого олсон аж. Тэргүүн шадар сайд Игорь Шувалов гэр бүлийн нийт гишүүний орлогын дүнгээр Засгийн газрын хамгийн баян гишүүнээр тодорчээ. Шуваловын орлого 6.5 сая рубль бол түүний эхнэрийн орлого өөрөөс нь бараг 100 дахин их буюу 642 сая рубль байжээ.
Б.БУЯНЦОГ