Өчигдөр Вашингтонд цөмийн зэвсгийн асуудлаарх Олон улсын дээд хэмжээний уулзалт боллоо. Дэлхийн 47 орон, НҮБ, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагМАГАТЕ, Европын холбооны төлөөлөгч оролцсон энэ уулзалтын төлөөөлөгчид цөмийн материалыг үл өсгөн аюулгүй байдлыг нь хэвээр хадгалах, тэдгээрийг террорист болон бусад гэмт хэргийн зорилгоор ашиглаж мэдэх этгээдүүдийн гарт оруулахгүй байхыг дэлхийн хамтын нийгэмлэгт хандаж уриалллаа. Мөн ажлын хоёр ч хуралдаан болж, төлөөлөгчдийн ахлагч нар хамтдаа өглөөний зоог барив.
Эдгээр хуралдаан хийгээд зоогийг цөмийн аюулгүй байдлыг хангах үүднээс дэлхийн улс орон, олон улсын байгууллагын зүгээс чухам ямар хүч чармайлт гаргахад зориулсан байв. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон мэтгэлцээн хэвлэлийнхэнд хаалттай байжээ.
Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд мэдэгдэл, ажлын төлөвлөгөө гэсэн хоёр үндсэн баримт бичиг гаргахаар төлөвлөсөн байлаа. Түүнээс гадна уг дээд хэмжээний уулзалтын хүрээнд оролцогч улс орон бүр цөмийн аюулгүй байдлын асуудлаар үндэсний меморандум гаргаж, түүнийгээ уулзалтын албан ёсны сайтад байрлуулахаар болжээ.