Дэлхийн дулаарал Европын нийт нутгийн салхины чигийг өөрчилсөн бөгөөд Исландын галт уулын үнсэн нурам агаарын нислэгт нөлөөлсний гол буруутан нь цаг агаарын дулаарал гэж Франц дахь Европын эрдэм шинжилгээ, судалгааны төвийн мэргэжилтэн Кристофер Кассо, Эрик Гилярди нар мэдэгджээ.
Цаг агаарын байдал өөрчлөгдсөнөөс галт уул оргилж, улмаар Европын нийт нутгийг бүрхсэн үнсэн үүл бий болгоход хүргэсэн гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.
Агаарын даралт ихэссэнээс Өрнөдийн салхины чиглэл хаалтад орсон тул Европын нийт нутгаар үнсэн үүл удаан тогтож байгаа аж.
Энэ сарын 14-нд Исландын өмнөд нутагт байдаг Эйяфьятлайокудль галт уул оргилж, их хэмжээний үнсэн үүл үүсэхэд хүргэжээ. Үүний улмаас Европын 20 гаруй орон агаарын замаа хааж, нисэх онгоцны нислэгүүдийг даваа гараг хүртэл хойшлуулж байгаад өчигдрийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан юм.
С.Отгонбаяр