ПХЕНЬЯН. /СИНЬХУА/. Халдан түрэмгийлэгчид манай улсын хил рүү хэдийд ч довтолсон Солонгосын ардын арми бэлэн байдалд байгаа гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир мэдэгджээ.
Солонгосын ардын армийн дээд командлагч, БНАСАУ-ын үндэсний батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ир Солонгосын ардын арми үүсгэн байгуулагдсаны 78 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан 115 дугаар ангийн цэргийн сургуулилттай танилцсан байна. Энэ сургуулилт хэзээ болсон талаар тодорхой мэдээлээгүй аж. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир цэргийн сургуулилт өндөр түвшинд болсон гэж мэдэгдэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Солонгосын ардын арми хамгаалалт, довтолгооны орчин үеийн техник технологиор хүчээ зузаатгасан хүчирхэг арми болсон бөгөөд БНАСАУ-ын социализмыг бүрэн хамгаалах чадвартай гэж Ким Чен Ир мэдэгджээ. БНАСАУ-ын удирдагч энэ сарын 14-нд мөн Солонгосын ардын армийн 568 дугаар ангийн цэргийн сургуулилтыг сонирхсон гэж тус агентлаг мэдээлсэн байна.
С.Отгонбаяр "Монцамэ" мэдээлж байна