МОСКВА./РИА Новости/. Өнгөрсөн бямба гарагт Пакистаны арми ойрын тусгалын хоёр пуужин амжилттай туршсан тухай АП агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, 650 км-ын зайд орших байг устгах чадалтай “Шахин-1” болон 290 км-ын зайд тусах чадалтай, байлдааны тактикийн “Газневи” загварын пуужинг туршжээ. Туршалтад Пакистаны Ерөнхий сайд, цэргийн өндөр албан тушаалын хүмүүс оролцсон байна.
Үүний өмнө Исламабад ойр болон дунд тусгалын пуужинг амжилттай хөөргөсөн тухай мэдээлсэн билээ. 2008 онд Пакистан цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай, холын зайны тусгалт “Шахин-2” пуужингаа туршсан юм.
Д.Жаргал "Монцамэ"