Хятадад суудлын галт тэрэг замаас гарснаас, гурван хүн амь үрэгдэж, 10 хүн бэртэж гэмтсэн тухай Синьхуа агентлаг уламжиллаа. Шанхайгаас Гуйлинь руу явж байсан галт тэрэгний зүтгүүр, есөн вагон Зянси мужийн нутаг дэвсгэрт олон өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас гулгасан хөрснөөс болж замаас гарчээ. Мөн тус улсын Ляонин мужид зорчигч тээврийн автобус ачааны машинтай мөргөлдөж, шатсаны улмаас 32 хүн амь
үрэгдэж, 21 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллээ.