Польшид хүчтэй үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 12 болжээ. Өмнө зүгийн Вроцлав хотод далан сэтэрч, хэдэн мянган барилга байшин усанд автсан байна. Польшийн зарим газарт цаашид байдал улам хүндэрч магадгүй байна гэж Ерөнхий сайд Дональд Туск урьдчилан анхааруулжээ.