БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн гэж БНСУ-ын “Ренхап” агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн сарын 26-нд Шар тэнгист БНСУ-ын “Чхонан” хөлөг живж, 46 далайчин амь үрэгдсэнээс хойш Солонгосын хойгийн байдал эрс хурцадсан юм. Уг эмгэ нэлт хэрэг БНАСАУ-ын шунгагч онгоцноос хийсэн торпедийн дайралтаас болсон хэмээн Олон улсын мөрдөн шалгах комисс тогтоосон билээ.
Сөүл хөлөг онгоцныхоо сүйрэлд Пхеньяныг буруутгаж Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак болсон хэрэг явдлын талаар НҮБын Аюулгүйн Зөвлөлд хандах бодолтой байгаа бол Дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн Бан Ги Мун Ардчилсан Солонгос буруутай гэдэг нь батлагдаж буй учраас тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авч болох юм гэсэн саналтай байгаа юм.