Английн болон ӨАБНУ-ын Цагдаагийн газраас хуурамч бичиг баримтаар хил нэвтрэх гэсэн Английн хэдэн арван хулигануудыг баривчилсан байна. Тэд Дубайгаар дамжин, ӨАБНУ-т нэвтрэх санаатай байсан аж. Олон улсын хөлбөмбөгийн холбооны хар дэвтэрт хөлбөмбөг үзэхийг хориглосон 3200 танхай балиашгийн нэр бүртгэгдсэн байгаа бөгөөд ихэнх нь Английн иргэд гэнэ. ӨАБНУын Цагдаагийн газраас Англи-АНУ-ын тоглолтыг онцгой хамгаалалтанд явуулахаа зарлаад байна.