Өмнөд Калифорнын Ла Канад Флинтриж-д хүчтэй шуурганы улмаас 500-аад айлыг нүүлгэн шилжүүлсэн байна. Шуурганаар хоёр хүн амь насаа алдсан гэсэн мэдээлэл иржээ. Цаг уурын мэдээлснээр энэхүү шуурга дахин пүрэв гарагт хүчтэй шуурч болзошгүй хэмээн анхааруулсан байна. Калифорнын цаг уураас мэдээлэхдээ шуургыг урьдчилан хэлэхэд тун хэцүү байна гэжээ.