НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Африк тивд анх удаа болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцоно. Тэмцээний албан ёсны нээлт Йоханнесбургийн “Соккер сити” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 11-нд болно.
Тэрбээр Африк тивийн улс орнуудаар хийх аяллаа өнөөдөр эхэлж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн эхлээд ӨАБНУд зочилж НҮБ-аас Африкт зориулан гаргасан “Мянганы зорилт” хэрхэн хэрэгжиж байгаатай танилцана.
ДОХын халдвартай тэмцэх, НҮБын тусламж дэмжлэгтэйгээр ядуурлыг бууруулах хөтөлб өрийг хэрэгжүүлэх, хүүхэд, эхчүүдийн нас баралтыг бууруулах, хүүхэд нэг бүрийг бага боловсролтой болгох нь энэхүү зорилтод багтаж буй юм.