АНУ-ын Сенат далайн гүнээс газрын тос олборлох ажиллагааг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Аюулгүй байдлын албаны тэргүүн Кен Салазар уул хоригийг аюулгүй ажиллах баталгаа бий болох хүртэл мөрдөх нь зүйтэй гэсэн саналаа Сенатад тавьсан байна. Мексикийн буланд үйл ажиллагаа явуулж байсан “Би Пи” компанийн өрөмдлөгийн тавцанд осол гарсны улмаас цооногоос газрын тос шүүрч далайн усыг бохирдуулсаар байгаа юм. Кен Салазар далайн гүнээс газрын тос олборлохыг бүрмөсөн зогсоосноос түр түдгэлзүүлэх нь дээр гэдгийг Сенатад итгүүлэхийг оролдож байгаа аж. Тэрбээр “Ийм явдал дахин гарахгүй гэсэн баталгаа бий болтол хоригийг мөрдөх нь зүйтэй” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Б.Обама газрын тосны шүүрэлтийг зогсоох гэсэн “Би Пи” компанийн удаа дараагийн бүтэлгүй оролдлогыг шүүмж лээд ирэх долоо хоногт Мексикийн буланд дахин очих болно гэдгээ мэдэгдсэн. Одоогоор “Би Пи” компани далайн гүнээс нэг өдөрт шүүрч байгаа газрын тосны тал орчим хувь буюу 2.8 сая литрийг нь “барьж авч” байгаа юм. Цагаан ордон энэ хэмжээг нэг дахин нэмэгдүүлэхийг шаардсан байна.
О.Тогоо