Монгол, Оросын хил дээр энэ сарын 9-нд хээрийн сургууль хийж байсан ОХУ-ын Буриадын цэргийн тойргийн тусгай ангийн танк дэлбэрч, гурван цэрэг амь үрэгдсэн байна.
Дэлбэрэлт болсон шалтгааныг тогтоохоор ОХУ-ын Прокурорын газрынхан ажиллаж байгаа бөгөөд одоогоор амиа алдсан цэргүүдийн нэрийг зарлаагүй байгаа аж.
Монгол, Оросын хил дээр байдаг Бурдуны хэмээх газар болсон энэ осол ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабыг түргэн авахуулсан гол шалтгаан Т-72 хэмээх алдарт танкинд байгаа гэнэ.
Учир нь сүүлийн үед энэ танкинд гэмтэл их гарах болсон бөгөөд 1973 оноос ашиглалтад орсон домогт Т- 72-оо ОХУ-ын Зэвсэгт хүчин зэвсэглэлээс хасах эсэхдээ тулаад байгаа гэнэ.