Өчигдөр 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт Энэтхэгийн Никобар арлууд орчим боллоо. Хавайд төвтэй Цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төв түгшүүр зарласан ч удалгүй цуцалсан байна.
Тус төв “Газар хөдөлсний улмаас цунами үүсэх хэмжээний давалгаа далайн мандалд үүсээгүй” гэжээ. Нийтдээ 600 орчим арлаас бүрдэх Андамар, Никобарын арлуудад газар хөдөлснөөс хохирол гараагүй ч Порт Блэйр хотод олныг хамарсан айдас үүссэн тухай Ройтерс мэдээлэв. Тус арлуудад 350.000 орчим хүн суудаг аж.