Перу дахь байгалийн хий шатаах анхны үйлдвэрийн нээлт өнгөрсөн пүрэв гаригт болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Алан Гарсия Пересийн хэлснээр энэ нь Перугийн хамгийн өндөр өртөгтэй төсөл аж. Нийт 3.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг хэрэгжүүлсний үр дүнд Өмнөд Америкийн цорын ганц байгалийн хий шатаах үйлдвэр бий болж байгааг AFP агентлаг мэдээлжээ.
“Мелхорита” үйлдвэр нь жилдээ 4.4 сая тоннын хүчин чадалтай ажиллах бөгөөд өдөрт 17 сая шоо метр хий шатаах боломжтой юм байна. Ингэснээр Перу улс байгалийн хийн экспортлогч болох хандлагатайг мэргэжилтнүүд онцолжээ. Дээрх төслийг хэрэгжүүлж буй “Peru LNG” консорциумын 50 хувийг Америкийн “Hunt Oil” компани, 20 хувийг БНСУ-ын “SK Energy”, мөн хувийг Испанийн “Repsol”, үлдсэн 10 хувийг Японы “Marubeni Corporation” эзэмшиж буй аж.
Перу улс байгалийн хийн олборлолтын хэмжээгээрээ дэлхийд 51 дүгээрт жагсдаг бөгөөд 2008 онд 3.39 тэрбум шоо метр хий олборложээ.