Эрх баригч эвсэлд багтдаг “Финландын төв” намын даргаар Мари Йоханна Кивиниемийг сонголоо. Тэрбээр ирэх долоо хоногт тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд орох юм. Кивиниеми Лахти хотноо болсон “Финландын төв” намын тэргүүнийг сонгох их хурлын хоёрдугаар шатанд ялжээ. Тэрбээр энэ албан тушаалд эрүүл мэндийн улмаас бүрэн эрхээ шилжүүлэн өгч буй Матти Ванханенийн халааг авах юм. Ванханен Ерөнхий сайдын суудлаа мөн орхино.
Удирдлага, коммунын сайдын алба хашиж байсан Мари Кивиниеми 1968 онд Сейняйоки хотод төржээ. Улс төр судлаач мэргэжилтэй, төрийн байгуулалтын чиглэлээр мэргэжсэн. Засгийн газарт орж гурван жил зургаан сар ажилласан. Түүнээс өмнө Дотоод хэргийн болон Гадаад худалдааны яаманд ажиллаж, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхийн алба хашиж байсан аж.
Б.Буянцог