НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сьерра-Леонд айлчилж байна. Тэрбээр хамгийн сүүлд тус улсад 2002 онд зочилжээ.
Түүнээс хойш Баруун Африкийн энэ улсад 11 жил үргэлжилсэн иргэний дайн дуусаж, үндэсний сонгууль дөрвөн ч удаа болж, сөрөг хүчнийхэн харьцангуй тайван замаар засгийн эрх авдаг болсон юм.