Дурбан дахь цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнууд цалин хорогдуулсныг эсэргүүцэж цугласныг ӨАБНУ-ын цагдаа нар хөөн тараажээ. Герман, Австралийн багийн тоглолтын сүүлчээр цэнгэлдэх хүрээлэнгийн автомашин тавьдаг газарт хэдэн зуун хүн нэг өдрийнх нь цалинг 15-20 доллараар хассаныг эсэргүүцэхээр цугласан байжээ.
Цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна.