Канадын Ерөнхий сайд Стивен Харпер Алжир, Египет, Этиоп, Малави, Нигер, Сенегал болон ӨАБНУ зэрэг Африкийн долоон орны төрийн тэргүүнийг энэ сард болох “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдал, хөгжлийн асуудлаарх тусгай чуулганд урьжээ.
Чуулганаар олон улсын мансууруулах бодисын наймаанд “Аль-Каида” байгууллагын Африк дахь салбар оролцож буй асуудлыг хэлэлцэх юм байна.