Ирэх өвлийн Олимпийн нийслэл Сочи хотод болсон Оросын ХХI “Кинотавр” фестивалийн гол шагналыг найруулагч Карен Шахназаровын тэргүүлсэн “Эвлэрэл” кинонд олгожээ. Энэ кинонд тоглосон Иван Добронравов шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн бол Дмитрий Месхие вийн “Цонхны дэргэдэх хүн” кинонд тоглосон Мария Звонарева шилдэг эмэгтэй жүжигчний шагналтан болсон байна.