Өмнөд Африкт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэгчид вувузел бүрээ үлээж асар их дуу чимээ үүсгэн, багагүй түвэг удаж буй билээ. Тэгвэл Германы хөгжим сонирхогч Тобиас Херре гэдэг хүн тэмцээнийг телевизээр шууд дамжуулах үед уг дуу чимээг компьютерийн тусгай программын тусламжтайгаар дарах арга олжээ.
Бүрээний дууг “алга болгох”-од амаргүй байсан гэж тэр хэлсэн боловч компьютерийн чухам ямар программ ашигласнаа нууцалсан байна. Английн ВВС телевизийн компани вувузелийн дууг дарах ямар боломж байгааг авч үзэж буй тухай “Гардиан” сонинд бичлээ.
Интернэтэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бүрээн дуугүй үзэх antivuvuzelafilter.com сайт бий болжээ. Хөтөлбөр 2.95 еврогийн үнэтэй юм байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Дэнни Жордан энэ сарын 13-нд зохион байгуулагчид вувузелийн дууг хориглох тухай асуудлыг авч үзэж байна хэмээн мэдэгдсэн боловч маргааш нь бүрээ үлээхийг хязгаарласан ямар ч хориг арга хэмжээ авахгүй гэж албан ёсоор зарлаж, энэ шийдвэрийг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп
Блаттер дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Б.БУЯНЦОГ