Польш улс 2013 он гэхэд Афганистанаас цэргээ гаргаж магадгүй байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Богдан Клих энэ тухай мэдэгджээ. Түүний өгүүлснээс үзвэл Польшийн цэргийнхэн ирэх онд Афганистаны дорнод дахь Газни мужийн аюулгүй байдалд тавих хяналтыг тус улсын хүчнийхэнд шилжүүлэн өгч магадгүй байна.
Афганистанаас Польшийн 2500 цэргийн алба хаагчийг гаргах асуудал сүүлийн өдрүүдэд тэнд Польшийн хоёр цэргийн алба хаагч алагдсаны дараагаас эхлэн тус улсад энэ сарын 30-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд гол байр эзэлж буй юм.
Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Бронислав Коморовский гэхэд сонгуульд ялсан тохиолдолд Польшийн цэргийг Афганистанаас бүрэн гаргах болно хэмээн мэдэгджээ.