Хятадын ихэнх нутгаар сүүлийн нэг сар тасралтгүй бороо орсоор байгаа билээ. Тэгвэл өчигдөр урд хөршид үер бууснаас 35 хүн амиа алдлаа. Мөн үерээс болж газрын хөрс нуран, нам дор газар байрладаг сургуулиуд руу урсаж бүх ном усанд автжээ. Одоогоор гамшгийн бүсэд аврах албаныхан нурсан хөрсийг тэгшлэх ажил хийж байна.