Якутын улсын хурал (Ил Түмэн) Егор Борисовыг тус Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчөөр баталжээ. Төрийн шинэ тэргүүн өчигдөр үдээс хойш тангараг өргөв. Егор Борисов 2003 оны хоёрдугаар сараас эхлэн Якутын Засгийн газрын даргаар ажиллаж ирсэн бөгөөд 2010 оны тавдугаар сарын 31-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Якутын Ерөнхийлөгчийн албан тушаалаас хугацаанаасаа өмнө огцрох тухай В. Штыровын хүсэлтийг ёсоор болгосны дараа Борисов төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байжээ.