Хөрөнгө оруулагч Уор рен Баффет, Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс нар хөрөнгө мөнгөнийхөө наанадаж тэн ха га сыг буяны зорилгод зарцуу ла хыг Америкийн тэрбумтнуудад хандаж уриалсан тухай Ройтерс мэдээллээ.
Гейтс, Баффет нар энэ сарын 16-нд “The Giving Pledge” кампани өрнүүлж буй тухайгаа зарлаж, уг ажлынхаа хүрээнд АНУ-ын баян хүмүүс хөрөнгө мөнгөнийхөө тал хувийг буяны үйлсэд зориулах тухай албан ёсоор зарлахыг уриалжээ. Тэрбумтнууд амьд сэрүүн үедээ, мөн насан эцэслэсэн хойноо ч энэ талаар гэрээсэлж болох ажээ.
Баффет, Гейтс нар нэг жилийн дотор АНУ-ын хэдэн арван баян хүнтэй албан бус байдлаар уулзаж, тэднийг ятгасан гэж хэлжээ. Эли Брод, Жон Дуерр, Жерри Ленфест, Жон Моргриж нарын дөрвөн тэрбумтан одоо тэдний уриалгыг хүлээн аваад буй юм байна.
Америкийн алдартай филонтропч, урлагийн бүтээл цуглуулагч Эли Брод, түүний гэргий Эдит нар “Форбес” сэтгүүлийн 5.7 тэрбум доллар хэмээн үнэлсэн хөрөнгийнхөө 75 хувийг буяны үйлсэд өгөх бодолтой байгаагаа зарлажээ.
Хэвлэл мэдээллийн магнат Жерри Ленфест, түүний гэргий Маргарет нар хөрөнгийнхөө 65 хувь буюу нийт 800 сая долларыг буяны зорилгод хандивласан тухай “The Giving Pledge” зохион байгуулах хорооны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Баффет, Гейтс хоёр өөрсдөө бусдыг уриалсан ажилдаа аль хэдийнэ оройлон оролцож, Баффет 2006 онд хөрөнгийнхөө 99 хувийг Билл болон Мелинда Гейтсийн санд өгч байгаа тухайгаа зарлаж, Майкрософтыг үндэслэгч Гейтс 1994-2001 онд уг санд 28 орчим тэрбум доллар хандивлажээ.
“Форбес” сэтгүүлд мэдээлснээс үзвэл одоо АНУ-д бусад улс орноос хамгийн олон буюу 403 тэрбумтан оршин сууж буй бөгөөд Билл Гейтс 53 тэрбум долларын хөрөнгөтэйгээр баян америкчуудын жагсаалтыг тэргүүлж, 47 тэрбум долларын хөрөнгөтэй Уорен Баффет хоёрдугаарт оржээ.