ОХУ-д төрийн албан хаагчдын орон тоог цөөлснөөр улсын төсөвт жил бүр 37 тэрбум рубль орж ирнэ гэж тус улсын Сангийн яам тооцоолжээ. Оросын шадар сайд, сангийн сайд Алексей Кудрин сэтгүүлчдэд энэ тухай мэдээлсэн байна.
“Төрийн албан хаагчдын орон тоог 20 хувь цомхтгож гэмээнэ улсын төсвөөс жил бүр 37 тэрбум рубль хэмнэх юм” гэж тэрбээр тэмдэглэжээ. Гэхдээ уг яам төрийн албан хаагчдыг “газарт оруулах” энэхүү төлөвлөгөөг гурван жилийн дотор багтааж хийх юм байна. Тиймээс Сангийн сайд “Эхний жилд овойж оцойсон хэмнэлт гарахгүй байж болно, харин гурван жилийн дараа хүссэн хэмжээнд хүрнэ” хэмээн тайлбарлажээ.