Хятадын төв банк тус улсын үндэсний валют юанийн солих ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа тухай мэдээллээ. Хятадын ийм санал дэвшүүлсэнд Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Доминик Стасс-Кан, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Америкийн Сангийн сайд Тимоти Гейтнер нар талархал илэрхийлжээ. Б.Обама Бээжингийн уг эрмэлзлийг глобал эдийн засгийг тэнцвэржүүлэх баримтлууштай алхам гэж нэрлэсэн байна. Дэлхийн хөгжилтэй орнуудыг нэгтгэсэн “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт Канадад болохын өмнөхөн Хятадын банк чухал мэдэгдэл хийснийг өрнөдийн агентлагууд мөн цохон тэмдэглэж байна.