Европын хааны гэр бүлийн түүхэнд хамгийн тансаг хуримын ёслолын нэг Стокхольмд боллоо. Шведийн угсаа залгамжилсан гүнж Виктория (32 настай) фитнесийн дасгалжуулагч Даниэл Вестинглитэйгээ гэрлэжээ. Хуримын баярт 1200 зочин, тэр дундаа янз бүрийн орны хааны гэр бүлийнхнийг урьсан байна.
Виктория сурвалжит бус хүнтэй гэрлэсэн Шведийн хааны суудлыг залгамжлагч анхны эмэгтэй болжээ. “Миний хунтайжийг надад бэлэглэсэн Шведийн ард түмэнд би талархал илэрхийлэхийг хүсэж байна” гэж гүнжтэн хэлжээ. Хуримын ёслолыг харахаар Стокхольмд цугласан мянга мянган хүнд зориулж цэргийн 19 үлээвэр найрал хөгжим тоглож, зургаан мянга орчим цэргийн албан хаагч, хоёр мянган цагдаа хуримын аюулгүй байдлыг ханган ажилласан байна.