Польшид өчигдөр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль боллоо. Сонгуульд 10 нэр дэвшигч өрсөлдөж буй хэдий ч Парламентын доод танхимын дарга Бронислав Коморовский, гурван жилийн өмнө Ерөнхий сайдын суудлыг орхисон Лех Качиньский нарын нэг нь ялах магадлалтай гэж үзэж буй юм.
Гэхдээ энэ хоёрын хэн нь ч 50 хувийн санал авах магадлал хомс учраас хоёрдугаар шатны сонгууль болж магадгүй хэмээн ажиглагчид тэмдэглэж байна.