Иранд олон улсын алан хядагч байгууллага “Аль-Каида” сүлжээтэй холбоотой ажилладаг хэт даврагч “Жундалла” (“Аллахын дайчид”) бүлэглэлийн тэргүүн Абдольмалек Ригийг дүүжлэн хороожээ. Лалын бүгд найрамдах улсын хилийн гадна явуулсан тусгай ажиллагааны үеэр түүнийг баривчилсан байна. Өнгөрсөн сарын сүүлээр түүний дүүг алан хядах ажиллагаанд оролцсон гэж Иранд мөн цаазалсан юм.