ОХУ-ын төрийн мэдлийн “Газпром” компани Беларусьт байгалийн хий нийлүүлэхээ зогсоож магадгүй байна. Тус улсын Ерөнхийлөгч Д.Медведев “Беларусь тав хоногийн дотор өрөө төлөхгүй бол нийлүүлэлтийг зогсооно” хэмээн мэдэгдэв. “Газпром”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер “Нийлүүлэлтийг ганцхан өдрийн дотор зогсоохгүй.
Аажмаар хорогдуулсаар бүрмөсөн хаана” гэж мэдэгдсэн байна. Одоогоор Беларусь 200 сая долларын өртэй байгаа ч өрөө төлөхөөс татгалзаж байгаа юм. ОХУ, Беларусь дотно түншүүд хэдий ч эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлаар үл ойлголцох байдал сүүлийн жилүүдэд гарах болсон билээ.