К о л у м б ы н Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд эрх баригч Үндэсний нэгдсэн социалист намын нэр дэвшигч Хуан Мануэль Сантос сонгогчдын 60 га руй хувийн саналыг авч ялалт байгууллаа. Түүний төлөө есөн сая гаруй хүн санал өгчээ.
Тэрбээр ялалтынхаа дараа ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “ФАРС-ын босогчдын цаг дуусгавар болсон. Тэдэнтэй эвийн гэрээ байгуулахгүй. Колумбын нутаг бүрэн аюулгүй болтол бид амралтгүй ажиллах болно” хэмээн амласан байна.
Колумбын Ерөнхийлөгчийн албыг найман жил хашаад хуулийн дагуу бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Альваро Урибе ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй байгаа бөгөөд хамгийн сүүлчийн санал асуулгаар 60 хувь нь түүний авч хэрэгжүүлсэн бодлого зөв зүйтэй байсан хэмээн үнэл жээ.
Х.Сантостай өрсөлдөж 20 гаруй хувийн санал авсан Ногоон намын нэр дэвшигч Антанас Мокус өрсөлдөгчдөө баяр хүргээд “Итгэл найдвараа алдаж болохгүй. Сонгуулийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн 10 ажилтны гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэжээ. Тэрбээр авлигтай тэмцэнэ гэсэн уриатай сонгуульд оролцсон юм.
Өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ удаад аллага, хүчирхийлэл бага гарсан нь Ерөнхийлөгч А.Урибе тууштай зөв бодлого явуулж, ФАРС-ын босогчдын хүчийг сулруулж чадсаны үр дүн” гэж ажиглагчид тэмдэглэжээ. Тангаргаа хараахан өргөөгүй байгаа шинэ Ерөнхийлөгч Х.Сантос “Миний ялалт бол А.Урибегийн ялалт. Өнгөрсөн найман жилд түүний хийснийг би үргэлжлүүлэх болно” гэлээ.