Өчигдөр Хятадын Хэнань мужийн Пигдэншан хотын ойролцоох уурхайд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 46 хүн амь үрэгдлээ гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Дэлбэрэлтийн улмаас нийтдээ 72 уурхайчин газрын гүнд түгжигдсэн ч 26 нь эсэн мэнд гарч ирж чадсан байна. Төрийн мэдлийн CCTV “Дэлбэрэлтийн шалтгаан тогтоох комисс ажилдаа орсон” хэмээн мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын уурхайд хөдөлмөр хамгаалал эрс сайжирсан ч олон хүний аминд хүрсэн осол гарсаар байгаа юм. Өнгөрсөн жил тус улсын уурхайд болсон осол, дэлбэрэлтийн улмаас 2600 уурхайчин энджээ.