Камеруны нийслэл Яундегээс Конго орохоор ниссэн онгоц замдаа сураггүй болсон байна. “Sundance Resource” компанийн хөлсөлсөн уг онгоцонд тус улсын уул уурхайн компаниудын гүйцэтгэх захирлууд болон Австралийн хамгийн баян хүн болох Кен Талбот зэрэг есөн зорчигч байсан тухай ВВС мэдээлэв. Төлөөлөгчид жилдээ 35 сая тонн төмрийн хүдэр олборлох боломжтой Камерун, Конгийн хилийг дамнан оршдог Мбаламын уурхайн асуудлыг хэлэлцэхээр явж байсан аж.
Австралийн Гадаад хэргийн сайд Стефен Смит “Сураггүй болсон хүмүүсийн аюулгүй байдал, хувь заяанд бидний сэтгэл түгшиж байна. Тэднийг хайх ажиллагаа газраар, агаараар үргэлжилж байна” гэжээ.
О.ТОГОО