ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-д хийх гурван өдрийн айлчлалаа өчигдөр эхэл лээ. Энэ айлчлалын гол зорилго нь инновац хийгээд өндөр технологийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй юм.
Д.Медведев Калифорни дахь “Цахиурын хөндий”-д зочилж, “Twitter”, “Cisco”, “Apple” зэрэг дэлхийд нэрд гарсан компанийн үйл ажиллагаатай танилцах ажээ.
Энэчлэн түүний айлчлалын хөтөлбөрт Калифорнид өндөр технологийн хүрээнд ажиллаж байгаа орос гаралтай мэргэжилтнүүдтэй уулзах асуудал орсон байна. Өнөөдөр Д. Медведев АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Конгресст зочилно.
Б.Буянцог