Иран улс Олон улсын цөмийн агентлаг /МАГАТЭ/-гийн хоёр түшмэлд тус улсад нэвтрэх виз олгохоос татгалзсан ч гэсэн уг байгууллагын зааварлагчид өөрийнх нь цөмийн объек туудад хяналт тавихыг зөвшөөрчээ. МАГАТЭ-д суугаа Лалын Бүгд Найрамдах Улсын албан ёсны төлөөлөгч Асгар Солтание энэ тухай мэдэгдлээ.
“Энэ хоёр түшмэл зааварлагч байж чадахгүй гэдгээ аль хэдийнэ харуулсан. Бусад зааварлагч манай улсад ирэхийг бид хориглохгүй.
Шалгалт завсарлагагүй үргэлжлэх болно” гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьсан аж. “Бид зааварлагчдын үйл ажиллагаанд саад тотгор учруулах ёсгүй” гэж Солтание нэмж хэлжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн талаар худал мэдээлэл танилцуулсан зааварлагчдад виз олгоогүй гэж тэрбээр дурдсан байна.