Афганистанд хийж байгаа дайн амжилтад хүрэхгүй байгаа шалтгаан нь “Талибан” хөдөлгөөн ч биш, авлигад идэгдсэн тус улсын түшмэдүүд ч биш, Цагаан ордны хулчгар, сул дорой байдал гэнэ. Тус улс дахь АНУ-ын цэргийн командлагч генерал Стэнли Маккристал “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Ингээд зогсохгүй Багдад дахь АНУ-ын Элчин сайд Карл Эйкенберрийн байр суурийг хурцаар шүүмжлээд, “Элчин сайд заримдаа надад урвагч шиг санагддаг” хэмээн шууд хэлсэн.
Дэд ерөнхийлөгч Жо Байдены тухай сэтгүүлчийн асуултад “Тэр чинь хэн билээ” хэмээн наргисан нь гал дээр тос нэмсэн бололтой. Түүний ярилцлага Ерөнхийл өгч Б.Обамаг хилэгнүүлж, генералыг Цагаан ордонд дуудан ирүүллээ. Хэдийгээр генерал хэлсэн үгийнхээ төлөө уучлал гуйж, огцрох өргөдлөө өгсөн ч Цагаан ордонг тайвшруулж чадсангүй. Үгээр үхүүлснийг өвчиж болдоггүй гэдгийн үлгэр болж байна. Генералыг огцруулах эсэхийг түүнтэй уулзаж тайлбарыг нь сонссоны дараа Ерөнхийлөгч Обама гаргах юм байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Бүх сонголт Ерөнхийлөгчийн ширээн дээр байгаа” гэжээ. \

Б.Обама “Эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө би түүнтэй нүүр тулан уулзаж, ярилцана. Хэлэх үгээ эргэцүүлэн бодох хэрэгтэй” гэжээ. Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс генерал албан тушаалаасаа огцрох эсэх тухай асуул тад хариулахаас татгалзаад, “Афга нистан дахь манай зорилго нэг хүний асуудлаас илүү өргөн хүрээтэй” гэжээ. ВВС энэ үгийг “Бид генералаар дутахгүй” гэсэн утгатай хэмээн тайлан уншсанаа дамжуулсан байна. Ердөө поп хөгжмийн тухай бичдэг сэтгүүлд генерал дайны тухай, Цагаан ордны тухай ярилцлага өгсөн нь ажиглагчдыг ихээхэн гайхашруулж байгаа юм. Дипломат ёс мэдэхгүй цэргийн хүний зан гэж зарим нь цайруулж байгаа ч Ардчилсан намын зүгээс огцруулах сонирхол давамгайлж байна. Гэвч Афганистаны удирдагчид генерал Стэнли Маккристалын талд байна. Ерөнхийлөгч Х.Карзай түүнийг маш сайн командлагч, манай ард түмнийг, соёлыг ойлгодог учраас хамтран ажиллахад дөхөмтэй байдаг гээд, “Түүнийг огцруулахгүй гэдэгт найдаж байна” гэжээ.
Бусад нөлөө бү хий удирдагчид болох Ахмад Карзай (Ерөнхийлөгчийн дүү), Нимроз мужийн захирагч Дасдагар Азад, парламентын гишүүн Мухаммед Акбар нар генерал Стэнли Маккристал албаа үргэлжлүүлэн хаах нь хоёр орны эрх ашигт нийцнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Зэвсэгт бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулахдаа хүнд зэвсэг, агаарын дайралт ашиглах нь цэргийнхэнд хохирол багатай ч энгийн иргэдэд аюултай төдийгүй улмаар тэдний дургүйцлийг хүргэнэ гэж генерал Стэнли Маккристал үздэг. Кандагар хотод аюулгүй байдлыг сахиулах төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ овгийн удирдагчдад танилцуулж зөвл өлдсөн нь олон нийтийн талархал хүлээсэн төдийгүй дэмжлэг авахаар тохиролцож чадсан. Урьд АНУ-ын нэг ч командлагч Стэнли Маккристал шиг олон нийтийн дэмжлэг авч байгаагүй юм. Генерал С.Маккристал хэ рэг тэй газраа байгаа хүн гэдгийг Цагаан ордон ойлгоно гэж Афганистаны удирдагчид найдаж байна.