Мари Кивиниеми өмнө нь засаг захиргаа, мужийн асуудал хариуцсан сайд байжээ. Хойтон жил болох парламентын сонгууль хүртэл Финландын Засгийн газрыг тэргүүлэх энэ хатагтай 2003 оноос эхлэн Төвч намын удирдлагад орж ажилласан бөгөөд энэ онд тэргүүн нь болжээ. Финландын өмнөх Ерөнхий сайд Матти Ванханен авлигын хэрэгт орооцолдож намын тэргүүний болон албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох тухайгаа өнгөрсөн нэгдүгээр сард зарласан юм.
Мари Йоханна Кивиниеми 1968 оны есдүгээр сарын 27-нд фермерчний гэр бүлд төржээ. Улс төр судлаач мэргэжилтэй. 1995 оноос Финландын парламен тын гишүүн. 1994-2000 онд Өмнөд Остробнии дахь Финландын Төвч намын тойргийн байгууллагыг тэрг
үүлсэн. 2003-2008 онд намын орлогч даргаар ажилласан. 2004-2005 онд Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхийн алба хашсан.
2005-2006 онд Гадаад худалдаа, хөгжлийн яам, Финландын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, 2007 онд Дотоод хэргийн яаманд ажилласан. Нөхөр Юха Микаэль нь үйлдвэрлэл эрхэлдэг. Охин Ханна нь 1997 онд, хүү Антти нь 2000 онд төрсөн.
Түүнээс Засгийн газрын тэргүүн болоод юу хийх тухай нь асуухад Оросын Ерөнхий сайд Владимир Путиныг урьж, хандгай авлана гэж хариулжээ.