Европын гурван томоохон орон Франц, Герман, Их Британийн Засгийн газар санхүүгийн шинэ хямрал үүссэн тохиолдолд ашиглах тусгай хуримтлал банкинд бий болгох тухай хамтарсан уриалга гаргажээ. Энэ долоо хоногийн сүүлчээр Канадад эхлэх “Их хорь”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр тэдний энэхүү саналыг авч хэлэлцэх юм байна. Харин банкны тогтолцоо нь өнөөгийн санхүүгийн хямралд бага өртсөн Япон, Бразил, Канад улс энэ саналыг дэмжихгүй байх магадлалтай гэнэ.