Их Британийн эвслийн Засгийн газар төсвийн зардлыг эрс танах тухай зарлалаа. Улсын өр, төсвийн алдагдал хэрээс хэтэрлээ. Улс орон хуучин байдалдаа эргэж орохоос өөр аргагүй болоод байна хэмээн Британийн Сангийн сайд мэдэгджээ. Эдийн засгийн хатуу, гэхдээ шударга арга хэмжээ авна.
Төсвөөс хэмнэсэн мөнгийг Британийн нийгмийн бүх салбарт төвлөрүүлнэ гэж тэрбээр ВВС телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Их Британийн төсвийн алдагдал одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьтай тэнцэж байгаа нь Европын холбооны гишүүн 27 орны дунд дээгүүр орох үзүүлэлт гэж Европын комисс үзэж байгаа юм.
Их Британийн Засгийн газар төсвийн зардлаас 25 тэрбум фунт стерлинг хэмнэхээр төлөвлөж буй бөгөөд үүний 10 тэрбумыг нь татварын хэмжээг нэмж олохоор төлөвлөжээ.