Иорданье нийслэлийн гурван км урт үргэлжилдэг нэг гудамжийг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Амман хотын дарга Омар Маани Казахстан, Иорданы нийслэлийн хооронд бүхий л салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа тогтсоныг тэмдэглэсэн байна.
Н.Назарбаев Иорданд 2009 онд зочилж байжээ. Казахстаны Ерөнхийлөгч түрэгийн ертөнцөд их зүйл хийснийг нь үнэлж, Анкарад түүний дурсгалын хөшөөг босоно гэж Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гюль саяхан амлажээ.