Камбожид төрж, 1980- аад оны үед АНУ-д ирж суурьшсан Чун Яситэд Лос Анжелесийн шүүх арван жилийн өмнө улс орондоо төрийн эргэлт зо хион байгуулсан хэрэгт буруутгаж бүх насаар нь хорих ял өгчээ.
Тэрбээр уг хэрэгт буруутай гэдгээ 2008 онд хүлээсэн бөгөөд Засгийн газрын ордныг дайран эзлэх гэсэн бүтэлгүй оролдлогын улмаас дөрвөн хүн амиараа хохирсон юм байна.
Тухайн үеийн дарангуйлагч Засгийн газрыг түлхэн унагаах зорилготой байсан гэж Ясит мэдэгджээ.